Төмрийн хүдэр, жоншны баяжмал, нүүрсний үнийг бодьтой тогтооно

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

Төмрийн хүдэр, баяжмалын ангилал, экспортын бүтээгдэхүүний борлуулалтын жишиг үнэ зарлах биржийн нэрд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоол батлагдаад байна.

 “Биржийн нэр зарлах тухай” 2007 оны 88 дугаар тогтоолоор төмрийн жишиг үнийг Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгч, Японы ган үйлдвэрлэгчийн хоорондын худалдааны гэрээнд заасан үнээр, жоншны жишиг үнийг гол экспортлогч Хятад, гол импортлогч АНУ-ын худалдааны гэрээнд заасан үнээр, нүүрсний жишиг үнийг Хойд Хятадын зах зээлд борлуулж буй нүүрсний үнийн мэдээллийн эх үүсвэр болох www.caolworld.net цахим хуудсанд мэдээлсэн үнэд тулгуурлан тогтоохоор заасан. Дээрхи үнийн эх сурвалжийг үндэслэн жишиг үнэ, борлуулалтын үнэлгээ тогтоох нь уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниудаас улсын төсөвт оруулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын хэмжээг бодит бусаар тооцогдох үндэслэл болж байсан юм. Тиймээс Уул уурхайн сайдын тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн зөвлөмжийг үндэслэн төмрийн хүдэр, баяжмал, жоншны баяжмал, нүүрсний жишиг үнэ зарлах мэдээллийн эх үүсвэрт өөрчлөлт оруулж эдгээр бүтээгдэхүүний жишиг үнийг бодитойгоор зарлах, мэдээллийг эх үүсвэрийг тогтоох зорилгоор дээрх тогтоолыг Засгийн газраар батлуулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top