Тайландын “Банпу” компани Монголын нүүрс, эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгаад таатай байна гэсэн үгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг Тайландын Вант улсын Эрчим хүчний сайд, Шинжлэх ухаан технологийн сайд болоод Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад харилцааны сайд нартай уулзах үеэрээ хэлж байлаа. Тайландын Вант улсын Эрчим хүчний сайд Понгсак Рактапонгпайсал Монгол Улсад эрчим хүч экспортлох боломж бий гэж үзэж байгаагаа хэлээд энэ тал дээр хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.
Энэхүү уулзалтын дараа Уул уурхайн сайд Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Марти Наталегаватай Төрийн ордонд уулзлаа. Уул уурхайн сайд энэ үеэр Монгол Улс геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай, ил тод байх зарчмыг баримтлан ажиллаж байгаа гэдгээ онцлов.Уулзалтаар хоёр тал ашигт малтмалын бүтээгдэхүүний зах зээлийн үнийн талаар баримтлах бодлогын талаар туршлага судлах, мөн газрын тосны салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар тухайлан ярилцав.
Сэтгэгдэл ( 1 )
manaihan neeree unendee archaagui yum chingisiin mgl gej heleheesee ichej amidarmaar. altan deer suusan guilgachin gej gadniihand doromjluulaad l etseg ovgodoos zayasan ene saihan nutagt beleehen tos ni undraad bhad bolovsruulj chadahgui yumaa. hurungu mongu hayad hiih heregtei shde.*****yumaa booj uhmeer yum