Австралийн уул уурхайн сайдтай хэлэлцээ хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 05

Австрали улсад энэ сарын 20-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын олон улсын VI бага хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцох аж. Айлчлалын үеэр тус улсын Уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлалын сайд Гари Грейтэй уулзаж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын бодлого, эдийн засгийн интеграци бий болгох зэрэг асуудлаар яриа хэлэлцээ хийх юм байна. Мөн уул уурхайн стандарт, аюулгүй байдлын дүрэм журмыг манай улсад хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах, компаниудын нийгмийн хариуцлагын туршлагыг нэвтрүүлэх талаар хэлэлцэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top