Адам Смитийн төлөөлөгчид ил тод байдлын талаар

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 20

Уул уурхайн яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ОҮИТБС) ажлын алба, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төслийн хэрэгжүүлэгч Адам Смит интернэйшнл байгууллага хамтран "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай" хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Дэлхийн байгаль орчны өдрийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах гэж буй эл арга хэмжээ 6 дугаар сарын 4-ний өдөр болох аж.

Арга хэмжээний нээлтийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг хийх бөгөөд Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу ОҮИТБС-ын Сиднейн олон улсын хурлын талаарх товч мэдээлэл хийх бол тус яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат Уул уурхайн салбарын Байгаль орчны өнөөгийн байдал, Адам Смит интернэйшнл байгууллагын хуулийн зөвлөх Р.Батрагчаа, Төслийн захирал Жонатан Пелл нар Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийн танилцуулгыг тус тус хийх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top