Х.Болорчулуун гишүүн “Петрочайна Дачин Тамсаг”-ын талаар мэдээлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 27

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ Дорнод аймгийн Матад суманд газрын тосны олборлолт хийж буй “Петрочайна Дачин Тамсаг” компанийн монгол ажилчид сүүлийн нэг жилийн хугацаанд цалингаа нэмэгдүүлэх, ажлын хоногоо багасгах зэрэг шаардлага тавьж байгаа ч одоо болтол ямар ч шаардлагыг нь хүлээн авч биелүүлээгүй байгаа тул ажил хаялт зарлаад буйг дурдлаа.

Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын дундаж цалин 1000 ам.доллар байхад тус компанийн монгол ажилчдын дундаж цалин 300-400 ам.доллар байдаг атлаа 40 хоног ажиллаад 20 хоног амардаг байна. Тус компанийн зүгээс он гараад цалин нэмсэн гэх боловч дөнгөж 7-10 ам.доллараар нэмсэн нь ажилчдыг ийнхүү ажил хаялт зарлахад хүргэжээ.

Мөн тус компани дахь хятад ажилчдын тоо монгол ажилчдын тооноос даруй 3 дахин илүү болсон гэдгийг тэрээр мэдэгдлээ. Түүнийг Дорнод аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувьд тэнд ажиллаж байгаа хүмүүс болон орон нутгийн иргэдээс энэ тухай мэдээллийг байнга ирүүлж байгааг дуулгасан юм.

Тиймээс Засгийн газар болон Улсын Их Хурал үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэдгийг тэрээр хэллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аяны их зам ХХК(109.194.17.158) 2013 оны 05 сарын 27

Сэлэнгэ аймгийн Ээж мод -Улан-Удэ-Итгэлт хамбад мөргөх мөргөлийн аялалд урьж байна. Аяын их зам ХХК 9994-5545

0  |  0
аяны их зам ХХК(109.194.17.158) 2013 оны 05 сарын 27

Сэлэнгэ аймгийн Ээж мод -Улан-Удэ-Итгэлт хамбад мөргөх мөргөлийн аялалд урьж байна. Аяын их зам ХХК 9994-5545

0  |  0
Top