540 иргэнд хашааны газар олгохоор болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар  энэ онд 540 иргэнд хашааны газар олгохоор болжээ. 2011 онд газар авчихаад хашаа хатгаагүй байсан зарим иргэний хашааг хуулийн дагуу хураан авч дахин төлөвлөлт хийсний дагуу уг газрыг олгож байгаа аж. Өнгөрсөн онд тус аймагт 76450 иргэн газраа өмчилж аваагүй байжээ. Энэ нь газрын нөөц дууссантай холбоотой юм. Монголдоо хамгийн бага газар нутагтай аймгийн тоонд багтдаг хэрнээ хүн амын багтаамжаараа улсад нэгд бичигддэг Баян-Өндөр сум 90 гаруй мянган хүн амтай. Дөрвөн иргэнд нэг га талбай ноогддог тул хуулиар олгогдсон газар өмчлөх эрхээ эдлэхэд хүндрэл учирдаг байна. Одоогийн байдлаар 8000 гаруй иргэн газар өмчилж авах хүсэлт тавьжээ. Хэрэв Орхон аймаг хотын статустай болчихвол газар нутгийн хэмжээ эргэн тойрондоо 30 км-ээр тэлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top