Өмнийн говийн залуучууд чууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрт “Зохистой хөдөлмөрийн бодлогын асуудлаар хөдөлмөрийн бага болон Үндэсний чуулганыг зохион байгуулна” гэсэн зүйл заалт тусгагдсан.Үүний дагуу Өмнөговь аймгийн ЗДТГазар,  Хөдөлмөрийн хэлтэс,  Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Аймгийн ҮЭ-ийн холбоо, АОЭХолбоо хамтран “Залуучууд-Хөдөлмөр”-2013 аймгийн чуулганыг Даланзадгад суманд зохион байгууллаа.  

Чуулганы арга хэмжээнд Аймгийн Засаг даргын орлогч Р.Сэддорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Жамъянхорол, Хувь хүний хөгжлийн институтын лектор багш нар, АҮЭХолбоо, АОЭХолбоо, ЗДТГазар, ХГБХХэлтэс, МСҮТөвийн болон сум орон нутгийн төлөөлөгчид төрийн болон ТББ, хувийн хэвшил, малчин, ажил олгогч зэрэг нийт 150 гаруй иргэн оролцсон байна.
Чуулганыг “Залуучууд-Хөдөлмөр”-2013 уриан дор зохион байгуулсан гол зорилго нь:
1.    Улс орны ирээдүйг тодорхойлох залуучуудад тулгамдаж байгаа асуудал бол хөдөлмөр эрхлэлт юм. Иймд залуучуудын оролцоотойгоор тэдний хөдөлмөр эрхлэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа, цаашид авч хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлж, “Ажилтай орлоготой–Монгол хүн” аймгийн хөтөлбөрийг батлах.
2.    Залуучуудын талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтыг тодорхойлж, Хөдөлмөр эрхлэлт, залуучуудын хөгжлийн бодлого шинэчлэлийн талаар залуучуудын санал бодлыг сонсох,  харилцан санал солилцох, чуулганаар гарах санал дүгнэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, хэрэгжилтийг зохион байгуулах зэрэг зорилготой байлаа.
Чуулганы төлөөлөгч, залуучуудад хандаж аймгийн Засаг дарга илгээлт ирүүлснийг  НХХ-ийн дарга Н.Жамъянхорол уншиж танилцуулсан Мөн чуулганы үеэр хүүхэд багачуудаас чуулганы төлөөлөгч ах эгч нартаа зориулж илэрхийлэлт өргөсөнд оролцогчид талархалтай байлаа.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын байр нэмэгдүүлэхэд төр,  иргэн, хувийн хэвшлийн үүрэг оролцоо, ажил олгогчийн үүрэг оролцоо, залуучуудын хөгжлийн бодлого шинэчлэлийн талаарх залуучуудын оролцоо сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулагдаж тус хэлэлцүүлгээр иргэд, аж ахуйн нэгж, ажил олгогч байгууллагуудаас олон олон үнэтэй санал хүсэлт гарч, тухайн гарсан саналуудаас “Ажилтай орлоготой – Монгол хүн” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулахаар хэлэлцэн баталлаа. Мөн чуулганы үеэр Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр Номгон, Баяндалай сумын төлөөлөгч малчин залуучууд шагнагдлаа.
Чуулганы үйл ажиллагаанд “Хамгийн сайн зохион байгуулалттай”, “Манлайлагч”, “Идэвхи оролцоо сайтай” зэрэг номинацуудаар шалгаруулж Номгон, Гурвантэс, Баян-овоо сумдууд шалгарч ЗДТГ-ын НХХ-ийн “Хүндэтгэл”-ээр шагнагдсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top