Манай өмнөд хөрш Хятад улсын коксжих нүүрсний зах зээл өнгөрсөн долоо хоногт хөдөлгөөн багатай байсныг шинжээчид тэмдэглэж байна. Нүүрсний нийлүүлэлт өөрчлөгдөөгүй төдийгүй гангийн үйлдвэрлэлийн хэрэглээ буурч нүүрс худалдан авах сонирхол бага байгаа нь ийн харахад хүргэж байгаа юм. Ерөнхийдөө өнгөрөгч сарын турш нүүрсний үнэ ханш БНХАУ-ын томоохон аж үйлдвэржсэн мужууд дээр тогтвортой байсан. “Taiyuan” боомт дээр коксжих нүүрс нэг тонн бүр нь 1250 юань байсан бол “Hebei”, “Tangshan” зэрэг боомтууд дээр 1320 юань байна. Шинжээчид нүүрсний зах зээлийг дунд хугацаанд “Bearish” гэж таамаглал дэвшүүлсэн хэвээр байна.
Сэтгэгдэл ( 1 )
manaih 425 yunaar ugdug sh dee