Тавантолгойн тээвэрлэлт энэ долоо хоногт эхэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

“Эрдэнэс Тавантолгой”-гоос БНХАУ руу нүүрс экспортлох тээвэрлэлтийн тендерийг нэгдүгээр сард зарласан бөгөөд энэ долоо хоногт багтаан тээвэрлэлтийг эхлүүлэх талаар албаныхан мэдээллээ. Хэсэгтээ БНХАУ руу нүүрсний экспортоо зогсоогоод байсан “Эрдэнэс Тавантолгой” дөрөвдүгээр сарын сүүлчээс экспортоо эхлүүлсэн нь гүний гаалийн асуудлыг шийдсэнтэй холбоотой ажээ. Тодруулбал, БНХАУ-ын Төрийн өмчит “Чалко” компанитай удаан хугацаанд хэлэлцэн зөвшилцсөний дүнд  гүний гааль байгуулах буюу уурхайгаас гаргасан нүүрсээ Цагаан хаданд буулгаж, гаалийн бүрдүүлэлт хийн БНХАУ-ын Ганц модны боомтод хүргэдэг байсныг өөрчилжээ. Ингэхдээ уурхайн аман дээрээс гаалийн бүрдүүлэлт хийн шууд Ганц модны боомт руу нүүрсээ тээвэрлэх юм байна. Ийнхүү гүний гаалийн тогтолцоо бий болсноор сүүлийн үед ихээхэн шуугиж байгаа “Говь пауэр” компанийн ялсан 17 тэрбумын тендер цуцлагдахад хүрсэн тухай “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь хэлсэн юм. Тиймээс энэ долоо хоногоос Тавантолгойн нүүрсийг Цагаан хадаар дамжуулахгүйгээр уурхайн амнаас шууд тээвэрлэхээр болж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ulaanaa(202.131.249.122) 2013 оны 06 сарын 22

sual shal hudlaa

0  |  0
hi(182.160.15.7) 2013 оны 06 сарын 18

odoo boltol teeberleltee ehlyyleegyi hudlaa yriad suugaad baih yumaa heblel medeeleleer hudlaa yrihaa bolivol yadag yum beteriin tomchuudiin hydal ynen luibariig erdes taban tolgoigoos harj boloh bna daa odoo boltol teeber ehleegyi ehelsen ehelne gej hudlaa yrisaar 6 sar bolj bna ergeed ebel bolloo heerhii mongoliin ter iim l bolj dee

0  |  0
Top