“Монголын Алт”, “Эрдэнэт”-ийн төслүүдийг Германчууд дэмжжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 28

Уул уурхайн яам 2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын дэд ажлын хэсгийн дөрөвдүгээр хуралдааныг Улаанбаатар хотноо энэ сард зохион байгуулсан.

Ажлын хэсгийн зорилго нь холбогдох яамд, мэргэжлийн холбоод, компаниудын оролцоотойгоор уул уурхай, уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, эрдэс баялгийн салбар дахь хамтын ажиллагааны тусгайлсан төслүүдийг тодорхойлж, хамтран хэрэгжүүлэхэд оршидог.

Ээлжит хуралдаанаар МАК ХХК-иас Адуунчулууны нүүрс шингэрүүлэх төсөл, Эрдэнэт үйлдвэрээс “Цагаан тоос” төсөл, Багануур ХК-ниас Тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг үе шаттай хийх, Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах, Конвейерийн системийг хөрс, нүүрсний тээвэрт нэвтрүүлэх цогц төслүүдийн талаар танилцуулж Германы тал хамтран хэрэгжүүлэх сонирхолоо илэрхийлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
altanbagana(122.201.24.122) 2013 оны 10 сарын 05

ene tosluud heregjeed duuswal mongol ulsad maani heregtei l bhdaa

0  |  0
Top