“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 3 дугаар заалт /хавсралт/, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор эхний ээлжинд Хөшөөт, Цайдамнуур зэрэг нүүрс, Гацууртын алт, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын газрын ховор элементийн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулах санал бүхий “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )