Япончууд уран хайж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 06

Японы үндэсний нефть, хий, төмөрлөгийн корпораци Узбекистан улстай  хамтран тус улсад уран олборлох болсон талаар Японы эдийн засаг, худалдаа, аж уйлдвэрийн яамнаас мэдээллээ. 7-р сарын 8-нд японы эдийн засгийн төлөөлөгчид Төв Азийн орнуудаар аялах үеэр Японы корпораци болон Узбекистаны геологи, эрдэс нөөцийн хороо зохих хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна. Хэлэлцээр таван жилийн хугацаатай байх аж.

Японд ураны орд газар үгүй учраас мөн төрлийн түүхий эдийг гадаадаас арга буюу авч байна. Эдүгээ Канад, Австрали улсууд ураны гол щйлдвэрлэгч болсон. Гэвч Япон ураны нэлээд их нөөцтэй Төв Азийн орнуудтай хамтран ажиллахыг гойд сонирхож байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top