Өмнөговь аймагийн Хан богд сумын нутаг дахь Оюу тогойн экспортын анхны шанг татах ёслолыг өчигдөр хийжээ. Газрын хэвлийн баярлагаа дэлхийн зах зээлд нийлүүлэх асуудал дээр Монгол улсын засгийн газар, Оюу толгой компанитай удтал хэлэлцсэний дараа ийнхүү гаргахаар шийдсэн бололтой. Оюу толгой компани нь бүрэн хүчин чадлаараа ажилбал жилд нэг сая тонн баяжмал гаргах боломжтой бөгөөд эхний жилдээ 300 мянган тонн баяжмал олборлоно гэж тооцоолж байна. Экспорт эхлэснээр эхний өдөр Оюу толгой компани 100 орчим тонн баяжмалыг хилээр гаргаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )