Улаанбадрахад хорогдсон мал хөхөө өвлөөр илжирсэн нь учиртай юу?

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 10

Дорноговийн Улаанбадрах суманд мал сүрэг олноор хорогдож, үхсэн мал нь өвлийн хүйтэнд илжирч, бас Улаанбадрах сумынхан хүүхэд шуухадгүй хөхүүлж ханиадаг эдгэрдэггүй өвчин тусаад олон сарын нүүр үзлээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид өргөх бичиг бариад ч малчдын зовлонг тоож үзсэн хүн алга. Цөмийн Энергийн Газрынхнаар толгойлуулсан ажлын хэсгийнхэн очиж судлаад “Тайван амгалан байцгаа, уран, цацраг, Аревагаас огт болоогүй, юунаас болсныг гадаадад судалж мэднэ” гээд явснаас хойш малчдын горьдлого тасарсан. 

Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийнхөн Дорноговьд учирсан гамшгийн талаар судалж, харийнхны өмнөөс золиослогдож буй Монгол малчдын тухай мэдээллийг түргэн шуурхай түгээх, цацрагийн чимээгүй аюулын талаар нийтийг сэрэмжлүүлэхээр ажиллаж ирсэн.  Түрүүчийн нийтлэлдээ бид чухам ямар учраас малын элэг уушиг харлаж толботдог талаар тайлбарласан.  Тэгвэл өвлийн хүйтэнд үхсэн мал үмхийрдэг, нохой шувуу тоож хөнддөггүй,  бас хүн ард ханиадагийн учрыг эндээс уншаарай.

Ураныг газрын гүнд уусган олборлох аргын тайлбар

Газрын хөрсийг өрөмдөж, цооног гаргасны дараагаар газрын гүн рүү хүхрийн хүчил шахаж орхидог. Хэдэн сар өнгөрөхөд хүхрийн хүчил нь ураны задралын 3 дахь элемент болох цацраг идэвхит Ради -тай урвалд орж Радийн сульфат гэдэг нэгдлийг үүсгэнэ. Улмаар ураны уусамтгай чанарыг ашиглан ялгаж авахад уусдаггүй радийн сульфат зэрэг бусад бодис уусмалдаа тунаж үлддэг. Тэрхүү уусмалыг хаягдал хадгалах ил цөөрөмд хийж, ууршуулдаг. Цөөрөм хатаж ууршсаны дараа Ради, түүний задралын элементүүд болох Радон, Полони гэх хурдан задардаг бодис салхиар тархаж, байгаль орчин цацрагт бохирддог. Ураны задралаар үүсэх Ради, Радон, Полони зэрэг элементүүд нь асар хурдан задардаг ба задралын явцдаа  уранаас ч илүү хүчтэй цацрагаар шардаг ажээ.

Уран олборлолтын хаягдлаас болон цөөрмөөс ялгарсан цацраг идэвхит Радон хий салхиар хийсч өргөн уудам нутгийг хордуулдаг. Радон хийг амьсгалахад хамгийн түрүүнд ам, хамар, хоолойн эмзэг салст гэмтэнэ. Бактери, вирус, мөөгөнцөр зэрэг бичил биетүүд нь энгийн бүтэцтэй байдаг тул маш өндөр тунгийн цацрагт тэсвэртэй байдаг. Энэхүү тэсвэртэй бактери, мөөгөнцөрүүд нь гэмтсэн салстаар нэвтрэн хүний бие эрхтэн, цусанд орж үрждэг. Ингэж дотроосоо бактери, мөөгөнцөрт идүүлж, дотроосоо илжирсэн амьтаны махыг хээрийн үнэрч амьтад иддэггүй. Уран олборлож буй нутгийн ойролцоо ошин суугчдад амьсгал давхцах, ханиах, ам хамраас цагаан хөөс цаxрах зэрэг шинж тэмдэг илэрсэн нөхцөлд антибиотик болон цацрагт хүнд металлыг биеээс гадагшлуулах үйлчилгээтэй хелатин агуулсан эм бэлдмэлийг яаралтай  хэрэглэж, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ авч ард иргэдийн амь насыг авран хамгаалах шаардалагатай.

Уран олборлох дээрх аргыг Францын Арева компаниас  Монгол, Казахстан, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Намиб, Конго, Нигер, Бразил улсуудад голчлон хэрэглэдэг.  Тухайн нутаг орны байгаль газар зүйн онцлог, салхины хурд, хүчээс шалтгаалан цацраг идэвхит бодис нь 70 км дээш зайнд хүртэл салхиар туугдан тарах боломжтой байдаг ажээ.

Орчуулсан Мигаа Могод

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top