Монгол Улсын Засгийн газрын “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэх, цахим шилжилтэд хэрхэн шилжиж барилгын үе шатны ажлуудын нэгдмэл байдлыг хангаж буйг судлах, харилцан хамтран ажиллах зорилгоор БНХАУ-ын Барилгын судалгааны академи (CABR)-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо.
Мөн Хятадын зүүн хойд хэсэг нь Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлтэй ижил бүс нутаг бөгөөд барилгын салбарын шилэн фасадны нэгдсэн нэр томьёо бүхий стандарт, зураг төсөл болон угсралтын арга аргачлалыг судалгаа шинжилгээ хийж хамтран боловсруулахаар БНХАУ-ын “Зүүн хойд бүсийн барилгын эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн”-тэй гэрээ үзэглэв.

Сэтгэгдэл ( 0 )