Манай экспортын орлогыг бүрдүүлэгч гол эх үүсвэрийн нэг болох нүүрсний үндсэн зах зээл нь Хятад улс. Тэгвэл Хятад улсын нүүрсний эрэлт буурах төлөвтэй байна. Тус улсын үйлдвэрлэлийн худалдан авах чадварын индекс “PMI” үзүүлэлт өнгөрөгч сард 50.10 нэгж буюу 5-р сарын үзүүлэлтээс 0.7 нэгжээр доош орсон. Энэ нь тус улсын үйлдвэрлэлийн индекс буурч байгааг илтгэж байгаа төдийгүй нүүрсний хэрэглээ цаашид буурах хандлагыг үзүүлж байгаа юм. Мөн “HSBC” банкнаас гаргадаг БНХАУ-ын “PMI” индекс 6-р сард 48.70 нэгж хувьд хүрсэн нь 2011 оны 11-р сараас хойшхи хамгийн доод түвшин юм. Тус улсад гангийн хэрэглээний өсөлт нэмэгдэхгүй байгаа нь нүүрсний хэрэглээг хязгаарлах үндсэн шалтгаан болсон хэвээр байна.
Сэтгэгдэл ( 0 )