Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар хамтран Геологи, уул уурхайн салбарын хүний нөөц, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэгч тэргүүний аж ахуйн нэгж, байгууллагыг шалгарууллаа. Дээрх арга хэмээг энэ жил анх удаагаа зохион байгуулсан бөгөөд цаашдаа уламжлал болгон зохион байгуулах юм.
Ажлын байр, амьдрах ая тухтай орчин бүрдүүлэгч шилдэг аж ахуйн нэгж, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч аж ахуйн нэгж, Ажилчдын эрүүл ахуйг эрхэмлэгч аж ахуйн нэгж гэсэн гурван номинацид тус бүр нь нэг аж ахуйн нэгжийг шалгаруулж өргөмжлөл гардууллаа. Геологи, уул уурхайн салбарын хүний нөөц, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэгч тэргүүний аж ахуйн нэгжүүдийн шагналыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг гардууллаа.
Ажлын байр, амьдрах ая тухтай орчин бүрдүүлэгч шилдэг аж ахуйн нэгжээр “ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч аж ахуйн нэгж, байгууллагаар “МОНПОЛИМЕТ” ХХК, Ажилчдын эрүүл ахуйг эрхэмлэгч шилдэг аж ахуйн нэгж, байгууллагаар “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК шалгарлаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг шилдэг аж ахуйн нэгжүүд шагнал гардуулах үеэр “Геологи, уул уурхайн салбарын тухайд нэгдүгээрт хүний эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа байх ёстой” гэдгийг онцлов.
Сэтгэгдэл ( 0 )