Дэлхийд тэргүүлэгчдийн нэг “Peabody Energy”-гийн ашиг буурчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 24

АНУ-ын эрчим хүчний үйлдвэрлэлийн 10 хувийг, дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 2 хувийг нүүрсээр хангадаг “Peabody Energy” компанийн 2 дугаар улирлын ашгийн хэмжээ 56 хувиар буурсан гэх мэдээллийг тус компанийн зүгээс гаргалаа. Харин тус компанийн ашиг буурсан мэдээтэй зэрэгцэн хувьцааных нь ханш өссөн талаарх мэдээлэл бас байна. Тус компанийн борлуулалт нэгдүгээр улиралд 1.98 тэрбум ам.доллар байсан бол хоёрдугаар улиралд 1.73 тэрбум ам.доллар болж буурсан үзүүлэлттэй байна.

“Peabody Energy” компани нь 9 тэрбум орчим тонн батлагдсан болон төсөөлсөн нүүрсний нөөцтэй бөгөөд салбар компаниудыг оролцуулбал нийт 28 нүүрсний уурхайн ихэнх хувьцааг эзэмшиж тэдгээрийг АНУ-ын нүүрс олборлох гол бүс нутгаар болон Австрали улсад ашиглаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top