Нүүрсний нөөцөөр Монгол Улс дэлхийд эхний 10 орны тоонд багтлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 25

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар 2013 оны эхний хагас жилийн байдлаар хувийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн 81 тайлан хэлэлцэгдсэн байна.

Энэхүү хэлэлцэгдэж нөөц нь бүртгэгдэж буй ордуудыг ашигт малтмалын төрлөөр нь авч үзвэл:

№ Ашигт малтмалын төрөл Хэмжих нэгж 2013.07.10-ны байдлаар

1 Алт тонн 7.82

2 Зэс мян.тн 280.3

3 Төмөр сая.тн 70.46

4 Нүүрс сая.тн 2688.8

5 Хайлуур жонш сая.тн 1.15

6 Шохойн чулуу сая.тн 319.5

7 Гөлтгөнө мян.м3 2403.06

8 Цеолит мян.м3 5015.1

9 Боксит мян.тн 4053.58

Манай орны нүүрсний геологийн таамаг нөөц 173,3 тэрбум тонн, хайгуулаар тогтоогдсон нөөц 21,5 тэрбум тонн байсан бол 2013 оны эхний хагас жилийн байдлаар дахин 2,6 тэрбум тонноор нэмэгдэж нүүрсний нөөцөөр дэлхийн эхний 10 орны тоонд зүй ёсоор багтаад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хууралт(202.21.106.170) 2013 оны 07 сарын 30

тэнд байр эзлэхэд миний орлого нэмэгдэхгуй байхад надад Нгэгдугээр байрт орсон байсан ч хамаа алга. энэ тэнэг хууралтын эсрэг бугдээрээ тэмцье

0  |  0
Top