Монголын Засгийн газрын амралт Оюутолгойг гацаав

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 30

“Оюутолгой” төслийн хоёрдугаар үе шат буюу далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулж байгаа гэх албан ёсны мэдээллийг тус төслийн менежмэнтийн эрхийг гартаа авсан “Рио Тинто” компанийн зүгээс өглөө. Учир нь Монголын Засгийн газраас санхүүжилтийг баталж, зөвшөөрөл өгөх хүртэл төслийн хоёрдугаар үе шатны бүтээн байгуулалтад шаардагдах 5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирэхгүй хэмээн мэдэгдлээ. Тэрчлэн  Монголын Засгийн газрын гишүүд ид амарч байгаа үе гэдгийг ч Рио-гийнхон онцлохоо бас мартаагүй байна.

Тодотгоход, энэ сарын 9-нд “Оюутолгой” ХХК анхны баяжмалаа экспортолж эхэлсэн. Оюутолгойн баяжуулах үйлдвэр нь өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Тус үйлдвэр нь жилдээ ойролцоогоор 36 сая тонн хүдэр боловсруулж, жилдээ ойролцоогоор 1 сая тонн орчим зэсийн баяжмал экспортлох төлөвлөгөөтэй байна. Цаашид баяжуулах хүдрийн хэмжээг нэмэгдүүлж 2018 он гэхэд жилдээ 54 сая тонн хүдэр боловсруулна гэсэн төлөвлөгөөтэй гэж байгаа.

Оюутолгойн баяжмалын экспорт эхэлснээр Монгол Улсад үйлдвэрлэж байгаа зэсийн баяжмалыг 80 хувиар, нийт экспортын өсөлтыг 30-40 хувиар, ДНБ-нд эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг 20 хувиар тус тус нэмэгдүүлж, манай улс зэс олборлогч 50 гаруй орноос эхний 15 дугаар байрт жагсах боломжтой болох юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ulaangom(202.179.2.8) 2013 оны 07 сарын 30

Западные компании бесчинствуют там где правит жидо-масонская мафия

0  |  0
Top