“Рио Тинто” группээс “Оюутолгой” компанийг удирдаж буй Камерон МакРей ажлаа хүлээлгэж өгөх нь гэсэн мэдээлэл гараад хэд хонолоо. Тодруулбал, Монгол улсыг дэлхийн уул уурхайн тавцанд гаргаж өгсөн Оюутолгой гэх их эрдэнэсийн уурхайд эзэн суусан Камерон МакРэй X сард үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх юм. Харин түүний халааг хаанахын хэн гэгч эрхэм авах бол гэдэг асуудал олны анхаарлын төвд байсан. Тэгвэл өнгөрсөн IV сараас эхлэн “Rio Tinto” компанийн олон улсын зэсийн салбарын үйл ажиллагааг хариуцсан Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Б.Болдыг энэ албан тушаалд дэвшүүлж магадгүй байна. Эл мэдээллийг дэлхийд алдартай “Reuters” агентлаг мэдээлсэн юм.
Б.Болд нь “JP Morgan”-д хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байсан бөгөөд Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ын дарга, “Ньюком”, “Алтан Дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан нэгэн аж.
Сэтгэгдэл ( 4 )
Hudlaaa chadahgvi baij olon yum chalchihaa boli udirdaach dee .
boldiig darga bolgoj avaachinguutaa alban tyshaalig n hyga dooshlyyldag gejiinshdee
Mongoliiin haluun nar elsen tsol.shoroon shuurga ch tiim chamarhqn hvniig dasgahgvi shvvvv
Үнэхээр тийм бол Амжилт хүсье.