“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн уурхайд хүний амь үрэгдсэн үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 31

Тавантолгой ордын Цанхийн зүүн хэсгийн уурхайг түшиглэн байгуулах  20 сая тоннын хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн  техник эдийн засгийн үндэслэлийг өнгөрөгч сарын 12-ны өдөр  “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн төслийн баг Монгол Улсын  Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар оруулан  батлуулсан. Тэрчлэн тус уурхайн үйл ажиллагаа урагштай байгаа талаар яригдаж буй. Гэтэл тус компанийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогссон тухай мэдээлэл гараад байгаа.Тэгвэл шалтгааныг нь тус уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас хүнд даацын автомашины жолооч амиа алдсантай холбоотой гэх мэдээллийг тус компанийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас гадагшлуулж байна. Тэгэхээр энэ талаарх албан ёсны мэдээллийг компанийн зүгээс удахгүй хийхээс өөр аргагүй болов уу.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unen yum bicheech(202.70.46.203) 2013 оны 08 сарын 06

Yugiini ch medehgui bj hudlaa yum yajbichij chaddad bnaa.iimdee ch setguulch nar muu nertei bdag bh.

0  |  0
unen yum bicheech(202.70.46.203) 2013 оны 08 сарын 06

Yugiini ch medehgui bj hudlaa yum yajbichij chaddad bnaa.iimdee ch setguulch nar muu nertei bdag bh.

0  |  0
....(202.131.238.12) 2013 оны 07 сарын 31

hudlaa medeelel tsatsahaa bolimoor yum.

0  |  0
Top