Бүгд найрамдах Чех улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд өчигдөр Хөвсгөл, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 88 сая төгрөгийн өртөгтэй явуулын эмнэлгийг хүлээлгэн өгчээ.
Энэхүү эмнэлэгийг хөдөө орон нутгийн алслагдсан сум багт эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд зориулжээ. Уг төслийн хүрээнд өнгөрөгч 2011 оноос хойш нийт 300 сая төгрөгийн үнэ бүхий явуулын эмнэлэгийг машин тоног төхөөрөмжийн хамт зургаан аймагт хандивлажээ. БНЧУ-д төвтэй “People in need” ОУТББ-ийн хандивласан явуулын эмнэлэг нь 30 гаруй алслагдсан сум, багийн 20 мянга орчим иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
boloo sh dee