Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дампуурсан гэж тодотгоод байгаа “Эрдэнэс Таван Толгой” ХК нь Japan Coal Energy Center болон Nagata Engineering Co.LTD-тэй хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын төсөл хэрэгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг төслийн үр дүн ирэх оны эхээр тодорхой болох бөгөөд туршилт амжилттай болбол баяжуулах үйлдвэрийн төслийг ирэх ондоо багтаан хэрэгжүүлж эхлэх ажээ. Нүүрсийг уламжлалт аргаар буюу усаар угааж баяжуулах үйлдвэр барих төсөл нь усны асуудлаас болж хугацаа алдаж буй энэ үед уг төсөл амжилттай хэрэгжвэл “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагаанд томоохон ахиц гарна гэж компанийн удирдлага болон мэргэжлийн хүмүүс үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 4 )
Амжилт хусье
Bayar hvrgei
зөв зөв