Гар аргаар ашигт малтмал олборлогчдын хувь нэмрийг тодорхойлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 23

Үндэсний статистикийн хороо, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран уул уурхайн салбарт бичил уурхай эрхлэгч иргэдийн судалгааг зохион байгуулж, үр дүнг нэгтгэн гаргажээ.

  Манай Улсын нутаг дэвсгэрт  гар аргаар ашигт малтмал олборлож буй иргэд болон тэдгээртэй хамааралтай бүхий л үйл ажиллагааг газар зүйн байршлаар нь үнэн зөв тогтоож, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тэдний оруулж буй хувь нэмрийг бодитой тодорхойлсон энэхүү судалгааны үр дүн нь бодлого боловсруулагчдад шийдвэр гаргах суурь мэдээлэл болно гэдэгт итгэлтэй байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top