Өмнөговьд гүний ус ашиглахыг хориглолоо

Админ | Zindaa.mn
2013 оны 08 сарын 26

Өмнөговь аймгийн ИТХ өнгөрсөн долдугаар сард тус аймгийн нутагт гүний ус хайх, ашиглахыг хориглох тогтоол гаргажээ. Тус аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн олон орд нээгдэж, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэд усыг маш их хэмжээгээр хэрэглэж байгаа юм. Иймээс тус аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг уул уурхайн орд, компаниудын гаргасан гүний худгыг тоолж шалгалт хийн дээрх тогтоолыг гаргасан юм. Өмнөговь аймагт өмнө нь 650 гол, горхи, цөөрөм тоологдож байсан бол 2011 онд хийсэн тооллогоор 55 хувь нь ширгэсэн байсан бол түүнээс хойш 40 хувь нь бүр мөсөн ширгэж, одоо 240 орчим горхи, цөөрөм үлджээ. Тиймээс гүний усны нөөц бага, доор байрладаг зэрэг хүчин зүйлээс шалтгаалан энэ бүс нутаг цөлжилтийн эсрэг гүний усыг хайх, ашиглахыг хориглосон тогтоолыг гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top