Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нүүрсний салбарт дэлхийд тэргүүлэгч “Пийбоди Энержи” компанийн Ази тив дэх Худалдаа хариуцсан захирал, ноён Кристофер Ж. Хагедорнтой уулзаж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр П.Цагаан: “Монгол Улс гадаадын шууд хөрөнгө оруулалт, ялангуяа санхүү нь ил тод, хариуцлагатай уул уурхайг бүрэн дэмждэг. Аливаа хөрөнгө оруулагч компани тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс илүү хөрөнгөтэй байж болох ч, тухайн улсын хууль, дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулах учиртай. Манай улсын хөрөнгө оруулалтын бодлогын талаар сүүлийн үед гадаадад гарсан сөрөг мэдээ нь дэгсдүүлсэн, захиалгын шинжтэй гэдгийг зөвөөр ойлгоорой” хэмээв.
Сэтгэгдэл ( 1 )
man-yn durakuud iim medee taraagaad baidag yum uu