62 хувийн агуулгатай төмрийн хүдрийн хувьд өнгөрөгч оны 7 сарын дундаж үнэ нь 138,55 ам.доллар/тн байсан бол энэ оны эхний 7 сарын дундаж үнэ 135,55 ам.доллар/тн болж 2,17 %-р нэмэгдсэн байна. Өнгөрөгч оны 8 сарын сүүлч 9-р сарын эхээр төмрийн хүдрийн үнэ сүүлийн 3 жилд байгаагүй үнийн уналтанд орж 62% агуулгатай төмрийн хүдрийн үнэ 100,3 ам.доллар/тн хүртэл буурч байсан. 2012 оны 4-р улирлаас эхлэн Хятад улсын эдийн засгийн үзүүлэлт сайжирснаар гангийн хэрэглээ нэмэгдэж төмрийн хүдрийн үнэ нилээд өссөн.
-Хятадын цагаан сарын баяр хүртэл гангийн үйлдвэрүүд нөөцлөх худалдан авалтаа хийж байсан тул үнэ нэмэгдэж байсан ба энэ баярын дараагаар цаг агаар дулаарч барилга болон үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа идэвхжиж эхлэхээр нийт түүхий эдийн үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт байсан боловч төмрийн хүдрийн худалдан авалт нэмэгдээгүй хэвээр байсан.
Энэ оны 3 сард болсон Хятадын Коммунист Намын их чуулганаас 5 шинэ бодлого хэрэгжүүлэхээр болсны дотор үл хөдлөх хөрөнгийн салбарт хэрэгжүүлэх шинэ дүрэм журам гаргасан нь Хятадын дотоодын зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ буурах гол шалтгаан болсон.
Хятадын гангийн зах зээл 2013 оны эхний 2 улиралд их сул байсан нь төмрийн хүдрийн үнийн бууралтын гол нөлөө байсан.
Харин энэ оны 3-р улирлын эхнээс гангийн худалдан авалт болон үнэ нэмэгдэж эхэлсэн нь төмрийн хүдрийн үнийн өсөлтөд нөлөөлж байгаа ба ойрын хугацаанд төмрийн хүдрийн үнэ нэмэгдэх хандлагатай байна.
Сэтгэгдэл ( 0 )