“Хаанброй"-гийн гэдэг тодотголоор нь хүмүүс илүү мэддэг С.Отгонбаатарын нэр Засаг даргагүй жил тойрч байгаа Дорнод аймгийн Засаг даргад дуулдах болов. Их хурлын сонгуульд нэр дэвшиж байсан, нам бус С.Отгонбаатарт тийм боломж үнэхээр бий юу? “Бүх л зам Ром руу хөтөлдөг" гэдэг шиг хүн болгон Улаанбаатар руу тэмүүлж байхад энэ хүн яагаад сүүлийн хэдэн жил зүүн хязгаар, Дорнод руу сөрөөд байгаа хэрэг еэ? Өөрөөс нь асуув, ингэж хариулав.
-Бизнесийн ертөнцөд сүүлийн 20 гаруй жил ажилласан С.Отгонбаатар өнгөрсөн жил гэнэт Дорнод аймгаас УИХ-д нэр дэвшсэн, ялагдсан. Олон хүний хувьд хачирхалтай, гэнэтийн шийдвэр санагдсан байх. Одоо харин таны нэр Дорнод аймгийн Засаг даргад сонсогдох боллоо. Зүгээр л “зүлгэн дээр гэрээ бариад” бизнесээ хийгээд явахгүй, заавал Дорнодод ажиллах гээд байгаа учир юу юм бэ?
-Энэ асуултыг би өнөөдөр анх сонсож байгаа юм биш. Яг энэ асуултыг олон жилийн өмнө “Дорнод нутаг” клуб анх байгуулж байхад хүмүүс надаас асууж байсан. Яагаад өдөр нь ажлаа амжуулаад үдэш нь “Цагийн хүрд"-ээ үзээд амьдарч болохгүй байгаа юм бэ? гэж. Яагаад заавал орон нутгийн бие даасан байдал, бизнес, хөрөнгө оруулалтын орчны хөгжил, нутгийн залуучуудын эв нэгдэл гэдэг юм яриад, Дорнодын залуучуудыг уриалаад, клуб энэ тэр болоод явчихав гэж найз нөхөд маань асууж байсан. Хамгийн товчоор хариулах юм бол тэр сайхан нутаг эзгүйрч байна. Багаас сум, сумаас аймаг, аймгаас Улаанбаатар гэсэн их нүүдэл зогсохгүй байна. Мал дагасан хэдэн хижээл хүмүүстээ нутгаа даатгаж орхичихоод өөрсдөө гадаад дотоод руу явчихна гэдэг арай л амиа хоохойлсон зан биш гэж үү? Амьдрах боломж илүү газар луу тэмүүлэх нь хэн хүний эрх. Харин тавин нас шүргэж, амьдрал ахуй нь тогтсон миний үеийнхэн орхиод гарсан орон нутгаа гэх нь хүний эрх биш хүүгийн үүрэг гэж би боддог. Дорнодоо гэсэн зүрх сэтгэлтэй бол юу санаачлан хийж, зохион байгуулж болдогийг манай “Дорнод нутаг" клубынхан саяын хэдэн жил харуулсан шүү дээ. Дорнодын ард түмнээс сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нөхөд сая намайг дуудсан. “Өнөөдөр үнэхээр АН, МАН-ын харилцаа, ойлголцол явахгүй гацаанд орчихлоо, гуравдагч хүн хэрэгтэй байна. Намчирхаж талцахгүйгээр Дорнодоо хөгжүүлэх гарц хэрэгтэй байна" гэсэн. Засаг даргаа томилж баталж чадалгүй жил тойрсон болохоор намайг аль аль намын бүлэг нь бас ч боломжтой нэр дэвшигч байна, намчирхалгүй аймаг аваад явчих болов уу гэж харж байгаагаа илэрхийлсэн. Ийм л юм.
-Та бол одоохондоо нам бус биз дээ?
-Одоохондоо биш, угаасаа нам бус.
-Уучлаарай, бизнесээ хаяад гэнэт нутаг гээд, хоёр намын талцал дээр дөрөөлж дарга болоод төрийн мөнгө рүү гараа дүрэх нь дээ гэж харах, ярих хүмүүс ч бас байгаа...
-Яагаад бизнесийн хүмүүс улс төрд ороод байгаа юм гэж үү? Үнэхээр татвар төлөөд, ажлаа хийгээд явах таатай нөхцлийг бүрдүүлсэн бол тэд заавал улс төрд орох уу? Татвараа төлөөд, төсвөө бүрдүүлээд, улсаа хөгжихийг харах нь хэн бүхний л хүсэл. Харин тэрийг харж баясаж суух нь битгий хэл бизнесийнхөө төлөө тэмцэхгүй бол хамгийн наад зах нь өөрсдийн бизнесээ алдаж байна. Манай бизнес эрхлэгчид чинь энэ улсын иргэдийн бас ч томоохон төлөөлөл шүү дээ. Аймаг сум, дүүрэг нийслэл, УИХ-д бизнесийнхэн эрхээ эдлээд сонгогдоод ажиллаж байна. Нөгөө талаас нь харах юм бол энэ чинь эрүүл, шударга, нээлттэй бизнес хөгжүүлэх эрх зүй, захиргааны орчин бий болгох гэсэн тэмцлийн нэг хэлбэр. Миний бизнесийн хувьд гэвэл тэр нам, хэн даргын ямар ч далд оролцоогүйгээр явж байна. Бэрхшээл. амжилт ээлжлээд манайд бизнес яаж явдаг вэ тэр жамаар. Би Гачуурт дахь "Монгол шигтгээн”-ийхээ хувьцаа эзэшигч. “Хаанброй" компани маань байж байна. Хийсэн бүх зүйлүүд минь байж байна. Одоо манайхан дотоодоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих гэсэн олон зүйлийг ярьж байна. 1996 онд бид анх "Хаанброй” компанийг байгуулж байхдаа тавьсан тэр үеийн дэврүүн ч гэмээр зорилго эргээд харахад биелсэн байна. “Бид архины биш шар айрагны соёл бий болгоно. Гэхдээ монголчууд уүнийгээ Монголдоо үйлдвэрлэж өөрсдийнхөө хэрэг-цээг хангана" гэсэн. Чадсан. Дагаад ус ундаа, гурилан бүтээгдхүүнээ бид өөрсдөө хийгээд хангачихлаа. Одоо ургамлын тос. сүүн бүтээгдхүүн. оёмол гээд явах хэрэгтэй. Үүнтэй адил гаднаас авдаг, доллараас хамаардаг биш дотооддоо үйлдвэрлэдэг, өөрсдөө ашгийг нь авч үлддэг аймаг яагаад Дорнод байж болохгүй гэж. Улаанбаатарт хийж бүтээж болоод байгаа зүйлээ аймаг орон нутагтаа хийе гэж бодож байна.
-Хөндлөнгөөс сонсвол та бараг боломжгүй зүйл яриад байна. Аль нэг намын гишүүн биш, мөрөөрөө яаж байгаа С.Отгонбаатарыг хоёр том намын нөхдүүд сонгож, дарга болгох шаанс байгаа юм уу?
-Нэг зүйлийг ойлгоорой. Дорнод нутгаа гэсэн сэтгэлтэй хүнийг хүлээж, хайж байгаа Дорнодынхон маань намайг дуудаж, ИТХ-ын төлөөлөгчид нь урьсан юм. Нас намба нь, туршлага нь, мөр зам нь хуулинд заасан шалгуурыг хангаж байна гэж тэд үзэж байгаагаа хэлсэн. ИТХ-ын төлөөлөгч 35 хүний 30-тай нь уулзаж ярилцсанынхаа үндсэн дээр би “За, засаг даргаар томилбол би зүтгэе” гэлээ. Дорнодод нутгаа гэсэн сэтгэлтэй, ажил хийдэг хүн хэрэгтэй байгаа учраас л би Дорнод руугаа явж байгаа юм.
Аймгийн засаг дарга гэдэг бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг газар дээр нь гардан хэрэгжүүлэгч шүү дээ. Энэ засаг бүтээн байгуулалтын олон дорвитой ажлыг гардаж барьж авлаа. Гараа эрчтэй байна. Энд тэндгүй ажил ундарч байгааг бид харж байна. Харин ийм үед манай аймаг засаг дарга ч үгүй, мөрийн хөтөлбөр ч үгүй, тодорхойгүй байдалд урсгалаараа ингээд байж болохгүй. Он гарвал ингээд сонгуулийн бүрэн эрхийн хугацааны тал руугаа орж явчихна шүү дээ. Бид биенээ хүлээж чадах байх л даа, харин цаг хугацаа биднийг ямар нам, аль аймаг гэж ялгаж хүлээхгүй жирийж өгнө шүү дээ.
-Хэрвээ таныг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид олонхоороо дэмжээд Засаг даргад нэр дэвшүүлэх юм бол Ерөнхий сайд батламжлах болов уу?
-Сая Ерөнхий сайд ч, Ерөнхийлөгч ч Дорнодод ирээд явсан. УИХ-ын дарга ч ирээд явсан. Тэд ИТХ нь хуралдаад хэн нэгнийг гаргаж ирвэл хэн ч бай батламжлах хэрэгтэй гэж хэлсэн. Хамгийн гол нь ИТХ хуралдах хэрэггэй.
-“Би Дорнодоо гэсэн сэтгэлтэй” гээд яриад явах нэг өөр хэрэг. Хэрвээ та Засаг дарга болбол Монголын зүүн хязгаарт байгаа аймгийг ингэж хөгжүүлнэ гэсэн төлөвлөгөө байна уу?
-Дорнод аймгийг ямар арга замаар яаж хөгжүүлэхээ харж хийсэн төлөвлөгөө байдаг юм. “Дорнод нутаг" клуб байгуулсан үндсэн нэг зорилго энэ шүү дээ. Нэртэй төртэй сургуульд нь сураад, зэрэг цолыг нь хамгаалаад ирсэн манай клубын залуучууд судалгаа хийгээд боловсруулсан хөтөлбөр л дөө. Би дараагийн нэг өдөр дарга болчихвол хийнэ дээ гэж бодож боловсруулаагүй нь мэдээж. Манай Монголын ажил нэг тийм судалгаагүй, урсгалаараа явж ирсэн шүү дээ. Би Германд байсан, гөрманчуудтай миний ажил, амьдрал холбоотой явж ирсэн болохоор тэднээс судалгаа тооцоо гэдэг зүйлийг ягштал сурч авсан. Аймгийн төвийн цэцэрлэг нь хүүхдээ багтааж шингээхгүй байхад суманд нэг том цэцэрлэгт ямар ч хүүхэд алга. Татвар төлөгчдийн мөнгийг нь үрэлгэн харалган биш, зөв зарцуулах ёстой.
Дорнодод 1970-аад онд оросуудын барьсан халуун, хүйтэн устай хоер давхар барилга байсан. Өнөөдөр тэр хоёр давхар байшин нь байж байгаа мөртлөө гэрээсээ гараад 100 мвтр гаруй алхаж байж гадаа бие засдаг. Яагаад бид 21 дүгээр зуунд ингэж амьдрах ёстой юм. Тийм учраас бид "Монгол шилтгээн” цогцолбортой адил сумын төв тэнд байгуулахыг хүсч байна. Арван жилийн өмнө “Монгол шилтгээн"-ийг барьж болсон юм чинь өнөөдөр Дорнодын 13 сумыг тийм болгох юу байх вэ?
Малаа эрүүлжүүлж, үүлдэр угсааг нь чанаржуулъя. Сайн үүлдрийн 30-50 үхэртэй айлын жилийн орлого нь 100 сая төгрөг байна. Тийм айлууд Монголд байна. 30-50 үхэртэй Доржийн малын тэжээлийг бэлддэг Батынх гээд суманд бүх айл төрөлжөөд ажиллах хэрэгтэй. Улаанбаатарт байгаа залуусын нутаг руугаа явах үндэслэл, сэдэл ингэж бий болно. Хөдөөний залуус хотод ирж дэмий дээд боловсролын диплом хөөцөлдөж байснаас малын эмч, зоотехникчээр төгсөөд хөдөө очиж мэргэшсэн ажлаараа ажиллая. Тэгээд бүгдээрээ баг болоод ажиллая л даа. Ийм зүйлийг би хүсээд байгаа юм. Энэ л миний мөрөөдөл. Өнөөдөр Улаанбаатарт ямар ажил ундарч байна вэ. Э.Бат-Үүл баатар их ажил өрнүүлж байна. Би Дорнодод Э.Бат-Үүл шиг ажиллая гэж боддог.
Сэтгэгдэл ( 7 )
za muu lalar chine odoo hudlaa shaadag neg pizdaaa yu alii shvv otgonbaatar aa
za muu lalar chine odoo hudlaa shaadag neg pizdaaa yu alii shvv otgonbaatar aa
Bitgii tegej khudalaa shaagaarai Otgoo ... Yu yu gej khudalaa yarij daldagnaj guideg bilee chi !!! Zugeer unen ee kheleed garch bolno,Uul-Baatar shig ch gekh shig,Zugeer beer ee zaraad yav !!!
Ooriin tolgoigui hoorhiis,Ulaanbaatar yaj hogjood bna,tatvar tologchidiin mash ih mongo bgaa yumsan!
OtgooITX iin toloologchdod taraasan mongoo yamar zamaar butcaaj olno gej bodoj baina,arai gazar naimaalaad olchixno gej bodood baigaa yum bish biz.Bas neg zuil asuumaar baina,taniig demjeegui ter 5 toloologch xen,xen baina. Ter 5 chini l tanaas avilgaliin jurmaar mongo avch sanalaa xudaldaagui shudraga toloologchid baina daa.
90 баатрын хєшєє мэтийг нураахаас ажилаа эхлэх її мал аа. Дуурайх хїнээ мєн олов оо.
ТОЛГОЙГҮЙ ХҮН. ХАЛХЫН ГОЛЫН ЯЛАЛТЫГ БАЛЛУУРДАЖ МЭДЭХ НӨХӨР БАЙНА. БАТ-ҮҮЛИЙГ ДУУРАЙЖ БАЙХААР СОЛОНГОСУУДАД ӨГСӨН ГАЗРАА БУЦААЖ ВА