Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутаг болон говь, талын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутгаар 23-28 градус, баруун зүгийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. - See more at: http://society.time.mn/content/34388.shtml#sthash.ybVaYCaO.dpuf
Сэтгэгдэл ( 0 )