Улаанбаатар хотноо өнөөдөр болсон “Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн хурал шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар ажлаа өгч буй Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРейгийн оронд ажиллах хүнийг сонгожээ. "Оюу Толгой"-н шинэ гүйцэтгэх захиралаар "Рио Тинто"-гийн зэсийн салбарын маркетингийн захирал Крэйг Киннелийг дэмжиж баталлаа. Тэрбээр энэ группт нийт 27 жил ажилласан бөгөөд "Рио Тинто"-гийн ураны салбарын гүйцэтгэх захирал, төмөр болон титаны салбарын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
Крейг Киннел "Рио Тинто" группийн зэсийн бизнесийн орлогыг нэмэгдүүлэх стратегийг хэрэгжүүлэх, түүний дотор Оюу Толгойн зэсийн баяжмалыг олон улсын нөхцөлөөр худалдаалах гэрээ байгуулахад сүүлийн гурван жил чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм байна. Тэрбээр ирэх сарын нэгнээс ажилдаа орох юм.
Ноён Крэйг Киннел Шотландын Санкт Эндрью хотод төрсөн бөгөөд 1985 онд Пейсли дээд сургуулийн маркетинг, эдийн засгийн ангийг бакалавр зэргээр төгссөн даруйдаа Рио Тинтод анх ажилд оржээ. Тэрээр 1992 онд Английн Креньфилдийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Түүнээс хойш Рио Тинтод янз бүрийн албан тушаал хашиж, тухайлбал, Рио Тинтогийн ураны салбарын гүйцэтгэх захирал, дараа нь Рио Тинтогийн төмөр болон титаны салбарын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ хүн Монголтой яаж харьцах вэ гэдэг нь л чухал.
Энэ хүн Монголтой яаж харьцах вэ гэдэг нь л чухал.
Энэ хүн Монголтой яаж харьцах вэ гэдэг нь л чухал.