Монголын Залуучуудын Холбоо 21 аймгаа тойрч хөдөө орон нутгийн залуучуудтайгаа уулзах залуучуудын ээлжит чуулганаа Говь-Алтай аймагт 9 сарын 12-13 ны өдрүүдэд зохион байгуулж байгаа ажээ. Чуулганд тус аймгийн 18 сумын 280 гаруй төлөөлөгч залуус оролцож, өөрсдийн санал, шүүмжлэлийг илэрхийлэхээс гадна санал, санаачлагыг дэвшүүлж, цаашид хэрхэн ажиллах талаар хоорондоо ярилцсан байна. Тус аймагт залуучуудын дунд ажилгүйдэл, өвчлөл их байгаа тухай болон өндөр хурдны интернеттэй болохыг хүсч байгаагаа залуус онцлон хэлсэн байна. Тус чуулганы үеэр аймгийнхаа залуучуудын холбооны даргыг сонгосон бөгөөд даргаар нь нэгдсэн эмнэлгийн их эмч Т.Мөнхбат сонгогджээ.Мөн чуулганы үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Говь-Алтай аймгийн засаг дарга Ш.Амгаланбаяр нар залуучуудын дэмжин ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Орон нутгийн залуусын дуу хоолойг сонсон, тулгамдаж байгаа асуудлыг ил гарган, шийдвэрлэх арга замыг хамтдаа хэлэлцэж байгаад аймгийн залуус талархаж байгаагаа мөн илэрхийлсэн байна. Дашрамд дуулгахад тус аймагт энэ жил 110 айлын орон сууц баригдаж ашиглалтанд орж байгаагаас гадна шинэ театр, хуухэд залуучуудын ордонтой болж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )