Арева “Зөөвч овоо”-гийн төслийг хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 17

Арева  компаниас “Газар доор уусган олборлох арга”-ын тухай семинарыг зохион байгууллаа. Төрийн, төрийн бус байгууллага болон олон нийтийн төлөөллүүд нээлттэй оролцсон арга хэмжээнд оролцогчид цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын явцад хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөлөл, нөхөн сэргээлт, технологийн хаягдлын менежмент зэрэг асуудлаар илүү анхааран ажиллаж олборлолтын техник эдийн засгийн үндэслэлд дэлгэрэнгүй тусгахыг цохон тэмдэглэж байв.

АРЕВА бизнес группын Хүрээлэн байгаа орчин хариуцсан менежер Вероника Ряот “Энэхүү семинар АРЕВА компаниас хэрэгжүүлж байгаа төсөлд хяналт тавьж ажиллаж байгаа ажлын хэсгийн хүсэлтээр зохион байгуулагдсан бөгөөд бид Та бүхний хүссэн мэдээллийг өгсөн гэдэгтээ найдаж байна. Уул уурхайн төсөл нь их хэмжээний санхүүжилт, цаг хугацаа шаардагддагийг бид ойлгож байна. Цаашид техник эдийн засгийн үндэслэл боловсруулахдаа та бүхний тавьсан асуудлуудыг тусган ажиллана” хэмээн онцлов.

Мөн Зөөвч овоогийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд байгаль орчны асуудлыг анхааран үзэж ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top