Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал Крэйг Киннелийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр сайд Д.Ганхуяг “Оюу Толгой төсөл дээр олон улсад нэр хүндтэй, дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч компанитай хамтарч ажиллаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан журмыг даган мөрдөж, нээлттэй, ил тод зарчмыг баримтлан ажиллахыг хүслээ. Оюу Толгой компанийн шинэ захирал Крэйг Киннел Монголчуудын соёл, ёс заншил, хууль дүрэм, хамтын гэрээгээ чанд баримтлан олон улсын хэмжээнд жишиг болохуйцаар хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрбээр аюулгүй уул уурхайн журмыг баримтлан, хариуцлагатай уул уурхайн зарчмыг дээдлэн ажиллахаа амлав.
Халуун дулаан уур амьсгалд болж өнгөрсөн тус уулзалтын төгсгөлд хоёр тал тулгамдаад буй асуулдлуудыг зохих шатанд нь бүтээлчээр шуурхай шийдэх талаар хамтран ажиллахаар тогтлоо.
Сэтгэгдэл ( 3 )
ДОЛИР ГАНХУЯГ БҮТЭХГҮЙ ГАРДАА ........
ДОЛИР ГАНХУЯГ БҮТЭХГҮЙ ГАРДАА ........
Ter zahiral tanaas ene chini heden sariin omno geree buruu gej zuragtaar bainga gardag baisan hvn monvv gej asuulgahgvi baina uu hezeenees ih hairtai bolchihboo gj