“Адамас майнинг” компани луйвар хийхэд гаршжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

 

Булган аймгийн нэгэн суманд “Адамас майнинг” компани  уул уурхай чиглэлээр үйл ажиллагаа явуулж 1140 га газарт хайгуулын лиценз эзэмшдэг аж. Орон нутгийн иргэдийн ярьж байгаагаар хайгууль хийх газартаа удаа дараа алт олборложээ. Энэ талаар цагдаагийн байгуулагад мэдэгдэн, МХЕГ-т өргөдөл гомдол гаргажээ. Гэсэн ч одоог хүртэл “Адамас майнинг” компани олборлолтын ажил үргэлжилсээр байгаа аж. Тус компанийг "Бага хэмжээний нөөцтэй газарт хайгуул хийх нэрээр ашигт малтмалыг нь олборлоод, эцэст нь хайгуулын лицензээ цуцалдаг аргад гаршсан" хэмээн тодорхойлж байна.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top