Циркийн арын зам өнөөдөр нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 29

“Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг тодорхой хугацаагаар  хэсэгчлэн хааж байгаа юм. Хуваарийн дагуу өчигдрийн  23.00 цагаас  06.00 цагийн хооронд Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ийн уулзвар хүртэлх хэсгийг хааж, асфальт бетон хучилтын ажил хийжээ.  

Харин ТЭЦ3-ийн уулзвараас зүүн тийш “Мишээл экспо” төв хүртэл замын зорчих хэсгийн хучилтын ажил өчигдөр дууссан бөгөөд зам хаах хугацаанд Нисэх-Яармаг чиглэлд Сонсголонгийн замаар зорчихыг анхааруулж байна.  Үүнээс гадна өчигдөр Циркийн арын уулзварыг 10.00 цагаас өнөөдөр 22.00 цаг хүртэл хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байгаа тул Циркийн арын замыг амралтын өдрүүдэд хаажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top