Өнгөрсөн даваа гаригийн шөнө Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр цасаар шуурч хоносон байна. Өчигдөр мөн цасан шуурга үргэлжилжээ. Өчигдөрийн цасан шуурганаар Өмнөговь аймагт олон мал осгож, зарим малчид төөрсөн гэх дуудлага сум бүрээс аймгийн төврүү ирж байгаа аж. Тиймээс тус аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хаасан байгаа юм байна. Аврагчид нутгийн иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг үргэлжилүүлсээр байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )