Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь хоёр улсын Засгийн газар ҮХАА-н салбарт хамтран ажиллах хэлэлцээр байлаа.
Уг хэлэлцээрт Монгол Улс БНАСАУ-ын Засгийн газар хоорондын комиссын дарга ҮХАА-н сайд Х.Баттулга, БНАСАУ-ын Гадаад худалдааны сайд Ри Рён Нам нар гарын үсэг зурсан байна.
Энэхүү хэлэлцээр ажил хэрэг болсноор БНАСАУ-ын Сэпү тал нутагт мал аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, Монголын түүхий эдийн нөөцийг ашиглан хонины ноосоор даавуу үйлдвэрлэх, нүүрснээс мяндас гарган авах зэргээр хамтарч ажиллахаар боллоо.
Манай тал БНАСАУ-ын Кэсон дахь аж үйлдвэрийн цогцолборт хөрөнгө оруулан хамтран ажиллах боломжийг судлах, үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар дахь хоёр орны давуу тал, нөөц бололцоог бүрэн ашиглах замаар харилцан ашигтай байх зарчимд тулгуурласан, эдийн засгийн үр өгөөжтэй, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )