Хэн хамгийн их хотдог идэх вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 02

Өчигдөр Мишээл экпод нээлтээ хийсэн Монголын анхны хоол, ундны "Ub food and beverage 2013" үзэсгэлэнгийн хамгийн сонирхолтой арга хэмжээ өнөөдөр болно. Тодруулбал өнөөдөр "Хэн хамгийн олон хотдог идэх вэ?" тэмцээн 15.00-16.00 цагийн хооронд болох юм.

Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүсийн бүтээгдэхүүн  үйлчилгээг олон нийтэд таниулах зорилготой тус үзэсгэлэнгийн үеэр хоол хүнстэй холбоотой олон сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдож байгаа юм. Үзэсгэлэнгийн эхний өдөр буюу өчигдөр монгол туургатны аварга тогооч шалгаруулах тэмцээн эхэлсэн бөгөөд маргааш дүнгээ гаргана.

Үзэсгэлэнд оролцохоор ирсэн хүмүүс шилдэг ресторануудын хоолыг 3000 төгрөгөөр амталж дурсгалын зүйл стикерийг бэлгэнд авахаас гадна гэрийн эзэгтэй нар хоол хийх талаар үнэ төлбөргүй сургалтанд хамрагдах боломжтой. Мөн мастер тогооч нарын  гарын хоолыг дуудлага худалдаагаар худалдан авч болох юм. 

Үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх бөгөөд  өглөөний 10:00-19:00 хүртэл дэлгэгдэнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.117.4) 2013 оны 11 сарын 02

нэг дор ингэж ихийг идэх уух тэмцээн хүнд их хортой. ийм тэнэг тэмцээн зохиохоо болимоор юм

0  |  0
mangar yum uu?!(111.192.149.95) 2013 оны 11 сарын 02

2 ugiig holboj bicheed hotdog gehee bolimoor baina. Ene ni mongoloor haluun nohoi l gesen ug biz dee. Tegeheer Hot dog geed yadaj tusad ni bichihgui dee.

0  |  0
mangar yum uu?!(111.192.149.95) 2013 оны 11 сарын 02

2 ugiig holboj bicheed hotdog gehee bolimoor baina. Ene ni mongoloor haluun nohoi l gesen ug biz dee. Tegeheer Hot dog geed yadaj tusad ni bichihgui dee.

0  |  0
Top