Засгийн газрын нөөц сангаас 965 сая төгрөг өгөхөөр болов

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 03

Энэ оны 10 дугаар cap хүртэлх хугацаанд Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Ховд аймгуудад гарсан байгалийн аюулт үзэгдэл, хүн, малын гоц халдварт өвчний улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох, орон гэргүй болсон 17 айлд иж бүрэн гэр олгох зэрэгт зориулан Засгийн газрын нөөц сангаас 965 сая төгрөг гаргахаар шийдвэрлэлээ. Хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулан гүйцэтгэлийн тайланг 2013 оны IV улиралд багтаан Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлэхийг Эрчим хүчний сайд, Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Ховд аймгийн Засаг дарга нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top