Ангидаа амьсгал боогдуулагч хий цацжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 05

Сонгинохайрхан дүүргийн 82 дугаар сургуулийн сурагч Д ангидаа тусгай зориулалтын хий цацаж, ангийнхаа сурагчдыг хордуулжээ. Уг хэрэг энэ сарын 1-нд 11 цагийн үед гарчээ. 

Түүний цацсан хийнээс болж, тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэд хэдэн сурагч хүргэгдэж, хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн байна. Сурагч Д-гийн цацсан хий нь цагдаагийн ажилтны тусгай хэрэгсэлд багтдаг амьсгал боогдуулагч хий байжээ. Амьсгал боогдуулагч хийг тэрээр нэгэн найзаасаа авсан гэнэ. Найзынх нь ах нь цагдаагийн газарт ажилладаг юм байна.

Өмнө нь ийм хэрэг Дархан-Уул аймаг болон нийслэлд гарч байсан удаатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top