Ц.Мөнхбаярын Төрийн ордон руу барьж дайрсан, зэвсэг нь хувь хүнийх байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 06

Төрийн ордны гадаа буун дуу гаргаж, олныг цочироосон явдал гараад удаагүй байна. Энэ хэргийг  "Гал үндэстэн" холбооныхон үйлдсэн бөгөөд тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох Ц.Мөнхбаяр нарын  зургаан хүнийг ТЕГ-т шалгаж байгаа юм. Тэднийг цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж байна.  Тэгвэл тагнуулын байгууллага Ц.Мөнхбаяр нарт галт  зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис нийлүүлсэн этгээдийг саатуулан шалгаж байгаа аж. Тус этгээд нь аль нэг цэргийн албан байгууллага бус хувь хүн юм байна. Түүнчлэн зарим хэвлэл мэдээллээр тэднийг цэргийн ангиас зэвсэг авсан, Төв аймгийн хорих анги руу шилжүүлэн хорьсон зэрэг мэдээлэл гарсан бөгөөд үүнийг албаныхан үгүйсгэж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyun(202.21.116.2) 2013 оны 11 сарын 07

munhbayariig demjij bn

0  |  0
хариулах(98.210.51.148) 2013 оны 11 сарын 07

Худлаа мэдэмхийрхэж сайтуудад тэнэгтэхээс Мөнхбаяр шиг эх орон газар шорооныхоо төлөө үхэн хатан тэмцээд байгаа хүн байхгүй шүү дээ. Түүний хэргэлсэн арга нь л буруу. Түүнээс Мөнхбаярыг дэмждэг. Хориод байх шаардлага байхгүй буруу арга хэргэлснээ ойлгож байгаа бол суллах л хэрэгтэй. Тэр эх орон ч эх орныхоо төлөө туушдаа зөв тэмцэж чадна.

0  |  0
setgel(202.70.46.202) 2013 оны 11 сарын 06

ТЭДНЭЭС €€Р ЭХ ОРОН ГАЗАР ШОРООНЫХОО Т€Л€€ ТЭМЦЭХ ХVН АЛГА ДАА. ГЭРЭЭСЭЭ ГАРАХГУЙ ИНТЕРНЕТЭЭР ЭЛДЭВ ЮМ БИЧИХ ХУВИА ХИЧЭЭСЭН ХVМVVС ДЭНДVV ИХ БОЛЖЭЭ

0  |  0
Top