Чингэс хааны нэрэмжит төв талбайд ирэх баасан гаригт багш болон эмч нар жагсаал хийхээр болжээ. Учир нь УИХ-ын чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэж байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан ирэх онд цалин тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар өнгөрсөн сард гурван талт хэлэлцээрийг хийсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй хэмээн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо үзэж байгаа аж.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн онд жилийн эцсийн инфляцийн түвшин 14 хувь, энэ оны есдүгээр сарын байдлаар 8.2 хувь буюу нийт инфляцийн түвшин 23.3 хувьтай байна. Мөн эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 12.3 хувь, энэ оны эхний хагас жилд 11.3 нийт 23.6 хувийн өсөлттэй байгаа учир цалин тэтгэвэрийг 46.9 хувиар нэмэгдүүлэх үндэслэлтэй саналыг МҮЭХ-ноос тавьжээ.
Боловсрол, Эрүүл мэндийн салбарын багш, эмч, нийт ажилтнууд цалингаа 40 хувь нэмэгдүүлэх тухайгаа удаа дараа мэдэгдсэн ч төр засгаас дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учир тэд дуу хоолойгоо нэгтгэж жагсахаар шийджээ.
Сэтгэгдэл ( 0 )