Улаанбаатарт цас орно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 08

  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн   аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын зарим газар болон говийн нутгийн хойд   хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд   12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай,Хангай,   Хөвсгөлийн   уулархаг   нутгаар 8-13 градус хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын   тал нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга   шуурна. Хүйтэрч 3-5 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top