Галзуу чононд бариулан амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 12

Хөвсгөл аймагт аймгийн төвөөсөө алсдагдсан газар нутагт чоно олноороо сүрэглэн явах нь элбэг байдаг.  Тэгвэл энэ удаа тус аймагт  галзуурсан чононууд сүрэглэн  явах болжээ.  Галзуу чононууд нь Цагаан-Уул, Галт, Шинэ-Идэр сумдын айлуудын хоттой хонь малруу  дайрч, нэг хүнийг барьсан байна.   Тиймээс  аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр дээрх гурван сумыг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоожээ. Он гарсаар Увс аймгийн малчин суманд нэг хүн галзуугаар өвчилж нас барсан бол Хөвсгөл аймагт нэг хүн галзуурсан чононд бариулан амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа юм.  Галзуурсан мал, амьтанд уруулсан хүний тоо энэ оны эхний есөн сарын байдлаар өмнөх жилийнхээс 2.2 дахин нэмэгдсэн гэсэн судалгааг гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top