Булган аймагт анд явсан залуус нэгнийгээ бууджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 12

Өчигдөр буюу энэ сарын 11-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт тус сумын нутагт зэрлэг гахайнд явсан залуус нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал,  өчигдөр өдрийн 15.00 цагийн үед Бөгсөгийн-Эх гэдэг газарт гарчээ. Хэргийг тус сумын харьяат 30 настай эрэгтэй А гахайн анд хамт явсан 28 настай эрэгтэй О-г буудаж амь насыг нь хохироосон байна. Тэднийг харсан гэрчийн хэлснээр  залуус тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хөлчүүрхэж байжээ. Хэргийг тус аймгийн  цагдаагийн албан хаагчид шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top