Булган аймагт бохир усны даралттай шугамыг шинэчлэхээр болсон. Уг шугамын шинчлэлийн ажил эхэлжээ. Энэ даралтын шугамыг “Буутай сутай” компани 1,3 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр ажиллаж байгаа юм байна. Тус аймгийн бохирын шугаманд 1970-н оноос хойш шинэчлэлт хийгдээгүй бөгөөд зарим хэсэгтээ цоорсны улмаас газрыг бохирдуулаад байсан аж. Уг бохирын шугам шинчлэлтийн ажил ирэх оны 7-р сард бүрэн дуусах юм байна. Шинэ хос даралтат шугамыг 4,5 кмын урттай тавьж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )