Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших “Чоно харайх” голын гүүр өнөө маргаашгүй нурах байдалд оржээ. Хүнд даацын машин их явдаг болсон мөн алтны нинжа нарын газар ухсантай холбоотой ийнхүү нурах болсон аж. Мөн нутгийн иргэд банз модыг нь хулгайлсанаас болсон гэж албаны хүн мэдээлж байна. Уг гүүрийг өнгөрсөн жил нутгийн “Биссет” барилгын компани хариуцан янзалж сайжруулсан юм байна. Харин нутгийн иргэд банз модыг нь хулгайлсан, Хотгорын нүүрсны уурхайгаас урд сумруу
нүүрс тээвэрлэдэг болон хурдтай ирэх авто машинууд дамжин өнгөрдөг гэх мэт шалтгаанаас
болж мууджээ.
Сэтгэгдэл ( 0 )