О.Зоригтыг хугацаанаас нь өмнө суллажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

2008 оны сонгуулийн дараах үймээн самууны үеэр албан тушаалаа урвуулан, албан үүргээ биелүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлэн хоригдож байсан  нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтыг хугацаанаас нь өмнө суллажээ. Түүнийг өнгөрсөн аравдугаар сарын 17-нд ялынхаа гуравны хоёроос дээш хугацааг биеэр эдэлсэн, сахилгын зөрчил гаргаагүй тул магадлангаар сулласан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Гурван шатны шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон билээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Намдаг(112.72.13.103) 2013 оны 11 сарын 14

Хэрэг хийгээгүй хүнийг суллалгүй яадгийм. 21 дүгээр зууны ардчилсан хэлмэгдүүлэлтий н золиос болсон хүн.

0  |  0
Top