”Чингис” нэртэй, хоттой боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 18

Өнөөдөр Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотыг Чингис хот  болсныг албан ёсоор зарлахаар болоод байна. Энэ нь "Монголын нууц товчоо"-нд гардаг үйл явдлуудын 40 гаруй хувь нь Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт өрнөж байсантай холбоотой гэнэ. Түүхэн дурсгалт энэ газруудаар аялал жуулчлалын маршрут гаргаж, жуулчдыг татах бүс болгох ажлыг тус аймгийнхан эхлүүлсэн байна.

Хэнтийчүүд бусад аймгийг бодвол ашигт малтмалын нөөц багатай. Тиймээс  аялал жуулчлалаас мөнгө босгож эдийн засгаа хөгжүүлнэ гэж харжээ. Тиймээс бүтээн байгуулалтын олон ажил төлөвлөсөн байна.

Үүнтэй холбогдуулж өнөөдөр Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотыг Чингис хот  болсныг албан ёсоор зарлахаар болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
e55uj(203.194.114.5) 2013 оны 11 сарын 18

onigootoi yum, uuh tuuhee hundlelgui l yaahav, gehdee tuilshral arai hetreed baigaa yum bishuu. udahgui ”Chingis uls” bolgohoor bolloo geh vii dee,

0  |  0
Top